Thursday, March 21, 2013

Уншиж ойлгох, үгийн баялгийг нэмэгдүүлэхэд хамтарсан уншилт чухал болох нь

Тэд Кэслэр

 translated by Ts.Oyunchimeg



Үгийн нөөц болон утгыг ойлгохуй хоёрын хоорондох холбоог болон, утгыг олж мэдэхэд хамтарсан уншилт ач холбогдолтой болохыг эрдэмтэд судалсар ирсэн.(Коян, Симмонс, Каме’эни, болон Стоолмиллэр, 2004; Фишэр, Фрэй, ба Лап,2008; Мккийн ба Бэк, 2006). Фишэр хэсэг эрдэмтэдтэй хамтран уншлагын дөрвөн төрөл сургалтын чиглэл тодорхойлсныг, хамтарсан уншилтын туршлагатай багш нар 3-8 дугаар ангид туршиж нотолсон. Эдгээр дөрвөн төрөл нь: үгийн нөөц, ойлгохуй, эхийн бүтэц, эхийн онцлог юм. Бага ангийн сурагчид ялангуяа хүн амын цөөнхийн хүүхдүүдэд “суралцагчдын амжилттай суралцах гол эх сурвалж танин мэдэхүйн эхийг уншаад ойлгох” (293 хуу) бөгөөд түүнийг ойлгоход бусдын туслалцаа нэн их хэрэгтэйг Мккийн, Бэк (2006) нар тайлбарласан байна. Үүнийг хийхийн тулд “ хүүхдийг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийг боловсруулах, тайлбарлах” д (293хуу) танин мэдэхүйн хэлийг хэрэглэх илүү бодож дэлгэрүүлэн тайлбарлахын тулд хичээн ажиллах хэрэгтэйг онцолжээ. ”Унших чадвар нь төлөвшөөгүй бага насны хүүхдүүдийн үгийн санг баяжуулах үр өгөөжтэй арга нь үлгэрийн номыг хамтарч унших үед үгийн утгыг тодорхойлон заах нь чухал юм хэмээн” (152 хуу) Коян болон бусад эрдэмтэд (2004) дүгнэжээ. Үүнээс гадна ийм тодорхой зорилготойгоор унших нь хүүхдүүдийн үгийг ойлгох чадварыг дээшлүүлж улмаар тэдний үгийн утгыг бие даан уншиж тайлбарлан ойлгох чадвар нь сайжрахаар юм гэжээ. Хамтарсан уншлагад зориулсан хичээлийг миний боловсруулсан аргачлалаар Зүүнхойд хэсгийн томоохон хотын хэрэгцээ, шаардлага бүхий бага сургуулийн нэгээс гуравдугаар ангид зохион байгуулснаар судалгаа ач холбогдолтой нь тогтоогдсон юм. Энэ сургууль нь цагаачлан ирсэн гэр бүлийн маш олон суралцагчтай. Мөн түүнчлэн сурагчдын 21% нь “ Англи хэл хоёр дахь хэл нь” сургалтад хамрагддаг, 2% нь дөнгөж ирсэн цагаачдын хүүхдүүд байсан. Энэхүү нийтлэлээрээ хамтарсан уншлагын үед үгийн сангийн мэдлэг болон танин мэдэх ойлголтод дэмжлэг үзүүлэхүйц дөрвөн төрөл арга болох: 1. Хувилбарт өгүүлбэр, 2. Нөхцөлт мэдээлэлд үг сонгож унших, 3. Давтан уншилт, 4. Үйл хөдлөлөөр өөрсдийн санаагаа илэрхийлэх гэх зэргийг танилцуулна. Хамтарсан уншилтын хугацаанд эдгээр аргууд нэг нь нөгөөтэйгөө давхцсан байх нь бий. Боломжит өгүүлбэрүүд Боломжит өгүүлбэрүүд нь (Манзо ба Манзо, 2008) уншихын өмнөх, унших болон дараахь үеийн бодол эргэцүүллийг дэмждэг. Би энэ аргаа хамтарсан......more


9 comments:

  1. Read and share... about shared reading, if you'd like remaining part of this article just ask, I am ready to send it to you.

    ReplyDelete
  2. wooow very good advice gave me and students all good luck teacher thank you very much

    ReplyDelete
    Replies
    1. Thank you for your comment. You have done well, You are the first student who made written comment oh this.

      Delete
  3. bid buhend heregtei olon medeelel oruulaarai bagshaa.

    ReplyDelete
  4. thank you for giving us such a important advice.

    ReplyDelete
  5. Thanks a lot. You are the first student who made written comment on this. Done well.

    ReplyDelete
  6. thank you gave me nice advice. Good luck teacher

    ReplyDelete
  7. it is nice blog. thank you for gave important advice. good luck teacher.

    ReplyDelete
  8. you will give us a lot advice. I want to can speak English more

    ReplyDelete